“WALL STREET”-ИЙН БАНКНУУД БНХАУ-Д АЖИЛЛАХ ХҮЧЭЭ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
JPMorgan”, “Nomura” зэрэг томоохон банкнууд БНХАУ-д ажиллах хүчээ эрс нэмэгдүүлж эхэллээ. 53 их наяд ам.доллароор хэмжигдэж буй БНХАУ-ын санхүүгийн зах зээлийг тус улсын Засгийн газар илүү нээлттэй болгох зорилт тавиад байгаа аж.
Улмаар тус улсад шинжээчдийн тоо сүүлийн таван жил дараалан дээд түвшинд хүрч өсөөд байна. БНХАУ-ын Үнэт цаасны холбооны мэдээлснээр бүртгэлтэй шинжээчдийн тоо найман хувиар нэмэгдэж, 3475 хүрсэн байна. Үүнтэй харьцуулахад өнгөрсөн оны эхний хагаст дэлхийн тэргүүлэгч 12 банкны хийсэн үнэт цаасны судалгааны тоо 12 хувиар буурсан талаар зөвлөх үйлчилгээний “Crisil Coalition” мэдээлсэн юм.
БНХАУ-ын эдийн засаг цар тахлаас эргэн хурдацтай сэргэж, хөрөнгийн зах зээлээ өргөжүүлж эхэлсэн байна. Үүнээс үүдэн үнэт цаас, түүхий эд гээд бүх салбаруудад шинжээчдийн эрэлт эрс өсжээ.
эх сурвалж;bloombergtvmongolia.com