АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ЧАНГАРСАН Ч АЛТНЫ ҮНЭ ХАРЬЦАНГУЙ ТОГТВОРТОЙ БАЙНА

АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өсөж, ам.долларын ханш чангарсан ч алтны үнэ харьцангуй тогтвортой, бага зэрэг буураад байна.
Бодлогын хүү харьцангуй нам дор байгаагаас гадна АНУ их хэмжээний нэмэлт төсөв батлах магадлалтай байгаа юм. Мөн аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ өндөр байгаа зэрэг нь үүнд нөлөөлж байна.
Хэдий тийм боловч “Урт хугацааны бондын өгөөжийн өсөлт удаан үргэлжлэхгүй тул алтны үнэ эргээд өснө” гэж “Commerzbank”-ийн шинжээч үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Мягмар гарагийн өглөөний байдлаар алтны спот үнэ 0.04 хувиар буурч, унц нь 1846.42 ам.доллар байна.
Мөн сүүлийн дөрвөн өдөр дараалж буурсныхаа дараа алтны үнэ харьцангуй тогтвортой байгаа юм.
эх сурвалж;bloombergtvmongolia.com
Нийтэлсэн өдөр: 2021-01-12