“LVMH” 2020 ОНЫ IV УЛИРАЛД 17.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЖЭ

Цар тахлын үед “Louis Vuitton”-ийн цүнхнүүдийн эрэлт сайн байсныг “LVMH” мэдээллээ. Улмаар тус компани 2020 оны сүүлийн улиралд 17.3 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна.
Энэ нь 2019 оны мөн үеэс гурван хувиар буурсан дүн боловч өмнөх III улирлаас эрс өссөн дүн болжээ. Загварын болон арьсан бүтээгдэхүүний борлуулалт энэ хугацаанд 18 хувиар өсөж, шинжээчдийн таамгийг долоон хувиар давсан байна.
Түүнчлэн “LVMH”-ийн хувьцааны ханш хоёр хувиар өсжээ. БНХАУ-д эрэлт хамгийн өндөр байснаас гадна бүтээгдэхүүний үнийг өсгөснөөр борлуулалт нэмэгдэх гол түлхэц болсон байна.
Тус компанийн Ази дахь орлого нь 21 хувиар өссөн бол Японд таван хувиар өсжээ. Улмаар 2020 оны үйл ажиллагааны цэвэр ашиг нь 10.1 тэрбум ам.доллар болсон нь мөн л шинжээчдийн таамгийг давсан байна.
эх сурвалж;bloombergtvmongolia.com